Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол илэрч бүх нийтийн 0 зогсолт хийлээ
Сэлэнгэ аймагт гарсан халдварын тохиолдлын 1, 2 болон дам хавьтлуудыг илрүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт хөл хорио тогтоон эрсдэл бүхий иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 10302 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бол 583 иргэнээс PCR-ийн шинжилгээ авчээ. Өнгөрөгч шөнө аймгийн эрүүл мэндийн газраас сэжигтэй нэг тохиолдол илэрлээ хэмээн мэдээлжээ. Хариуг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу сорьц илгээсэн байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймагт 2020.11.17-ны 06:00 цагаас 2020.11.18-ны 06.00 цаг хүртэл бүх хөдөлгөөнийг зогсоож, тэг зогсолт хийлээ хэмээн аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed